detail-cover-img

Уул уурхайн салбарын төрөлжилт Монголын ирээдүйд чухал ач холбогдолтой

Монголын эдийн засагт одоогоор уул уурхайгаас өөр бодит сонголт алга.  

Монгол эдийн засгаа төрөлжүүлэхийг удаа дараа зорьж ирсэн ч уул уурхайгаас хараат байдлыг бодитоор бууруулж чадсангүй. Сүүлийн 5 жилд гэхэд уул уурхайн экспортын орлогын 77%-ийг зөвхөн нүүрс ба зэс бүрдүүлж буй. Эдийн засаг уул уурхайтай улам нягт уялдаж, үнийн хэлбэлзэл өндөртэй нүүрс, зэсээс хэт хамаарах болсон нь орлогын савлагааг улам нэмэгдүүлсээр. Иймээс бид бодит байдалтайгаа эвлэрч, үр дүн нь урт хугацаанд гардаг ч эдийн засгийн тогтвортой хөгжилд амин чухал уул уурхайн төрөлжилтийг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй аж. 

Тус бодлогын тоймд 2025 он Монголд өгсөн сургамж, уул уурхайн салбарын төрөлжилтийн ач холбогдол, мөн хөрөнгө оруулалт татахгүй тохиолдолд үүсэх эрсдэл, үр дагаврыг шинжиллээ.

Төстэй нийтлэлүүд