author
Д.Золжаргал
Тухай
Дашнямын Золжаргал нь бизнесийн эрхзүйгээр мэргэшсэн хуульч бөгөөд "Өмгөөллийн Дашням Партнерс" ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр банк санхүү, үнэт цаасны зах зээлд ажилласан туршлагаараа Монгол Улсдаа тэргүүлэх хуульч. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Олон Улсын эрх зүйн бакалавр, АНУ-ын Оклахома Хотын Их Сургуульд Санхүүгийн чиглэлээр Бизнесийн удирдлагын магистр (MBA), Харвардын Хуулийн сургуульд Хууль зүйн магистр (LL.M.) зэрэг тус тус хамгаалсан. Монголын тэргүүлэх арилжааны банк болон Уур Амьсгалын Ногоон Сан (Green Climate Fund)-д ахлах хуульчаар тус тус ажиллаж байсан. Д.Золжаргал хувийн хуулийн зөвлөх үйлчилгээний салбарт 20 орчим жил ажиллаж байна. Тэрээр Олон улсын хуульчдын зэрэглэл тогтоох байгууллага болох Chambers and Partners байгууллагын Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх бизнесийн хуульчид дундаас 1-р зэрэглэлийн хуульчаар 2010 оноос хойш шалгарч ирсэн бөгөөд Legal500 болон IFLR байгууллагууд түүнийг Монгол Улсын тэргүүлэх зэргийн хуульч хэмээн үнэлдэг. Монголын Хуульчдын Холбоо 2019 онд “Шилдэг хуульч”-аар шалгаруулж, Фемида шагналаар шагнажээ.
Нийтлэл байхгүй байна.