Ж.Номин-Эрдэнэ
Тухай
Жамцын Номин-Эрдэнэ нь салбар хоорондын уялдаа, бодлого-засаглал, болон тогтвортой хөгжлийн огтлолцолд дижитал шилжилт харицсан зөвлөхөөр ажилладаг. Тэрээр Монголын банк, санхүүгийн салбарт дижитал банкны хүртээмжийг улсын хэмжээнд өргөжүүлж, иргэд, байгууллагын санхүүгийн оролцоог нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. Тэрээр сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ зэрэг салбаруудад өгөгдөлд суурилсан, ил тод, хүртээмжтэй шийдлүүдийг нэвтрүүлэх, сайн засаглал, авлигын эсрэг институцийн шинэчлэл, дижитал нийтийн өгөгдлийн бодлого зэрэг чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран бодлого боловсруулах болон хэрэгжилтийн түвшний зөвлөмжүүдийг гаргах, жижиг, дунд бизнесийг ногоон эдийн засагт шилжүүлэх, иргэдийн чадавхыг сайжруулах, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.
Ж.Номин-Эрдэнэ нь Монгол Улсын дижитал ирээдүйг бэхжүүлэх, салбар хоорондын бодлогын уялдаа холбоог сайжруулах болон хүний хөгжлийг индексийг дэмжих дижитал шийдлүүдийг цогцоор нь харахыг зорьдог. Тэрээр АНУ-д Бизнесийн Удирдлагын магистр, төслийн менежмент, Монгол улсад Мэдээллийн технологи, Компьютерийн програм хангамжийн бакалаврын зэрэг хамгаалсан.
Нийтлэл байхгүй байна.
