pb-cover-img

Стратегийн ордууд: Чухал ашигт малтмалын өрсөлдөөнд саад болж буй тогтолцоо

2026.05.07
PDF татах

Чухал ашигт малтмалын эрин үед улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт татахын төлөө идэвхтэй өрсөлдөж буй. Харин Монгол энэ өрсөлдөөнөөс хоцорч байгаа эсэх нь улам бүр тулгамдсан асуулт болж байна.

Өнөөдөр Монголын эдийн засаг нүүрс, зэсийн цөөн хэдэн томоохон төслийн нуруун дээр тогтож, уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр аж. Гэсэн хэдий ч хууль эрх зүй, бодлогын орчны тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж, шинэ хөрөнгө оруулалт татах боломжийг хязгаарлаж, салбарыг зогсонги байдалд орууллаа. Энэ байдал үргэлжилбэл улсын эдийн засгийн суурь цаг хугацааны явцад сулрах эрсдэлтэй.

Бодлогын орчны энэхүү тодорхойгүй байдлын нэг гол шалтгаан нь “стратегийн орд”-ын зохицуулалттай холбоотой юм. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар нэвтрүүлсэн энэ тогтолцооны дагуу төр тодорхой ордуудад 34–50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй. Цаашлаад 2009 оны "Урт нэртэй хууль", 2012 оны Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2024 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг улам бүр сулруулсаар ирсэн. Одоогоор 16 орд стратегийн орд жагсаалтад багтсан ч энэ тоо 63 хүртэл нэмэгдэх боломжтой гэх хүлээлт нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах санал яригдаж байгаа нь эерэг алхам боловч "стратегийн орд"-ын асуудлыг шийдвэрлэхгүйгээр уул уурхайн салбар дорвитой урагшлах боломжгүй юм.

Бусад бодлогын тойм