Бидний орших шалтгаан
Нотолгоонд суурилаагүй бодлого, мөн олон нийт болон шийдвэр гаргагчид нийгэм, эдийн засгийн бодлогын мэдлэг, мэдээлэл багатай байгаа нь Монголын гол бэрхшээлүүд болоод байна. Тинк Монгол нь Монголын онцлогт тохирсон, чанартай, хараат бус, нотолгоонд суурилсан бодлогын судалгаа, мэдээлэл, шийдлүүдийг олон нийт болон шийдвэр гаргагч нарт олон сувгаар хүргэх замаар эдийн засгийн бодлогыг сайжруулна.

Алсын хараа
Тинк Монгол нь улс төр, бизнес, оюун санааны манлайлагчдыг нэгтгэн, найдвартай судалгаа, зоримог санал cанаачилга, бодлогын мэтгэлцээн болон олон улсын харилцаагаар Монголын ирээдүйн замналыг тодорхойлно.
.png)
Эрхэм зорилго
Тинк Монгол нь судалгааг бодлогын мэтгэлцээнээс эхлээд манлайллын хөтөлбөр, подкаст, цахим платформ зэрэг бодит үйл ажиллагаатай уялдуулж олон талт арга замаар Монголын хөгжлийн шинэ үеийг дэмжиж тодорхойлно.

Үндсэн Зарчмууд
Бид эдийн засгийн нөөцөө алсын хараатай, хариуцлагатайгаар удирдан, макро эдийн засгийн тогтвортой, оновчтой бодлогыг хэрэгжүүлж, бизнесийн таатай орчныг бий болгохыг зорино. Бид Монголын нийтлэг эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж аливаа судалгааг хийнэ. Бид нотолгоонд тулгуурласан, бодит ач холбогдол бүхий олон талын үзэл бодлыг хүлээн зөвшөөрнө.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Доорх маягтыг бөглөнө үү






