А.Батпүрэв
About
Аюушсүрэнгийн Батпүрэв нь санхүүгийн эдийн засагч, бизнесийн зөвлөх бөгөөд төрийн санхүү, хөрөнгийн зах зээл, нөлөөллийн хөрөнгө оруулалт, байгалийн баялгийн орлогын менежментийн чиглэлээр мэргэшсэн.
Тэрээр Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуульд (БНХАУ) эдийн засгийн ухааны докторын зэрэг, Сиднейн их сургуульд (Австрали) санхүүгийн эдийн засгийн ухааны магистрын зэрэг, Санхүү, эдийн засгийн их сургуульд (Монгол) бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг хамгаалсан.
Тэрээр хөрөнгө оруулалтын менежментийн компани Ашид, Шимт боловсрол ХХК зэрэг байгууллагуудын хамтран үүсгэн байгуулагч юм. Түүнчлэн Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-ын хамтран үүсгэн байгуулагч, Санхүүгийн Хүртээмж Хөгжил Санаачилгын ТУЗ-ийн гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн асан бөгөөд Нээлттэй нийгэм форумын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн гишүүн юм.
Contact
-